Elite Travel Mongolia logo
Бүх аяллууд
Бали , Индонез tour image

Бали , Индонез

Үндсэн хөтөлбөртэй аялал. /Хүссэн үедээ/

Үнэ₮6'290'000₮5'790'000
ХЯМДРАЛ -8%Дуусахад:
Хугацаа9 ӨДӨР , 8 ШӨНӨ
ОгнооТогтмол аялал — хүссэн үедээ
Насны хязгаарБүх насныхан

Аяллын хөтөлбөр

1

Дамжин нислэг.

2
Kanto Lampo хүрхрээ, Bali Swing, Cretya Ubud image 1Kanto Lampo хүрхрээ, Bali Swing, Cretya Ubud image 2Kanto Lampo хүрхрээ, Bali Swing, Cretya Ubud image 3

Өглөөний цайны дараа Бали арлын байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох Kanto Lampo хүрхрээг зорин аялна. Шаталсан хад асган дээгүүр урсан буух тунгалаг хүрхрээ нь зураг авахад хамгийн тохиромжтой, жуулчдын хамгийн их зорьдог газруудын нэг юм.

Үүний дараа Bali Swing-д очиж ширэнгэн ой, гайхалтай байгалийг толдон аварга савлуур дээр савлаж, Балигийн гайхамшигт байгалийг өндрөөс мэдрэх болно. Мөн шувууны үүр, дүүжин ор, панорам тавцан зэрэг олон төрлийн зураг авах хэсгүүдээр дурсгалын гэрэл зураг авах боломжтой.

Өдрийн хоолоо орон нутгийн ресторанд зооглоно. Үдээс хойш алдарт Cretya Ubud Pool & Day Club-д зочилно. Үзэсгэлэнт будааны дэнжийг харсан олон шатлалт усан сан, pool bar болон амралтын хэсгээр чөлөөт цагаа өнгөрүүлж, дурсгалын гэрэл зураг авах боломжтой. Орой зочид буудалдаа буцаж амарна.

Хоол: Өглөө, өдөр

3
ATV, Tegenungan хүрхрээ, Tegenungan Pool Club image 1ATV, Tegenungan хүрхрээ, Tegenungan Pool Club image 2

Өглөөний цайны дараа ATV жолоодож, мэргэжлийн зааварлагчтай хамт ширэнгэн ой, шаварлаг зам, жижиг гол горхи дундуур адал явдалт аялалд оролцоно.

Үүний дараа Tegenungan хүрхрээнд зочилж, сүрлэг хүрхрээг үзэн байгалийн сайхныг мэдэрнэ. Мөн хүрхрээг тольдон байрлах pool club-д амарч, усан санд сэлэх, pool bar-аар үйлчлүүлэх, дурсгалын гэрэл зураг авах боломжтой.

Орой зочид буудалдаа буцаж амарна.

Хоол: Өглөө, өдөр

4
Чөлөөт өдөр image 1Чөлөөт өдөр image 2

Өглөөний цайны дараа чөлөөт өдөр. Та скутер түрээслэн Балигийн ногоон замаар аялж, далайн эрэгт амрах, серф хийх эсвэл нэмэлт аялал, үйл ажиллагаанд хамрагдах боломжтой.

Хоол: Өглөө

5
Lempuyang Heaven Gate, Tirta Gangga image 1Lempuyang Heaven Gate, Tirta Gangga image 2

Өглөөний цайны дараа Бали арлын алдарт сүмийн нэг болох Lempuyang Heaven Gate нь "Диваажингийн хаалга"-аараа алдартай. Далайн түвшнээс дээш 1,200 метрийн өндөрт сүндэрлэх энэхүү сүмээс сүрлэг Агунг галт уулын үзэмжийг тольдон дурсгалын гэрэл зураг авах боломжтой. Бали арлын аялал жуулчлалын хамгийн алдартай хэсэг юм.

Үүний дараа Tirta Gangga усан ордон нь бали болон хятад архитектурын гайхамшигт хослол бөгөөд Карангасемын сүмийн хааны бүтээн байгуулалтаар 1948 онд баригдсан юм. Чулуун гишгүүртэй цөөрөм, усан оргилуур, үзэсгэлэнт цэцэрлэгээр аяллан Балигийн өвөрмөц соёл, байгалийн сайхныг мэдэрнэ. Гол нуурын дээгүүр байрлах чулуун гишгүүрүүд нь гэрэл зураг авах төгс боломжийг бүрдүүлдэг.

Орой зочид буудалдаа буцаж амарна.

Хоол: Өглөө, өдөр

6
Nusa Penida арал image 1Nusa Penida арал image 2

Өглөөний цайны дараа хурдны завиар Бали арлын зүүн өмнөд хэсэгт орших үзэсгэлэнт Nusa Penida арал руу аялна. Энэхүү арал нь тунгалаг оюу өнгийн далай, сүрлэг цохио, онгон дагшин байгаль, гайхамшигт эргийн тогтоцоороо дэлхийд алдартай бөгөөд Балигийн хамгийн их зорьдог аяллын бүсүүдийн нэг юм.

Арал дээр хүрэлцэн ирсний дараа хөтөчийн хамт хөтөлбөрийн дагуу аялж, Kelingking Beach, Broken Beach, Angel's Billabong зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газруудаар зочилно. Цэнхэр өнгөөр солонгорсон далай, сүрлэг хадан цохио, гайхамшигт байгалийн дунд дурсгалын гэрэл зураг авч, Nusa Penida арлын онцгой үзэмжийг мэдрэх боломжтой.

Өдрийн хоолоо зооглоно. Үүний дараа хөтөлбөрийн дагуу аяллаа үргэлжлүүлэн, орой Бали арал руу буцах зочид буудалдаа амарна.

Хоол: Өглөө, өдөр

7
Чөлөөт өдөр — Uluwatu, скутертэй аялал image 1Чөлөөт өдөр — Uluwatu, скутертэй аялал image 2

Өглөөний цайны дараа чөлөөт өдөр. Та скутер түрээслэн Балигийн ногоон төгсөлтэй замаар аялж, далайн эрэг, кафе, ресторанаар зочлох эсвэл нэмэлт үйл ажиллагаанд хамрагдах боломжтой.

Үд дунд өмнөд эргийн сүрлэг цохио дээр сүндэрлэсэн алдарт Uluwatu сүм рүү аялна. Тэнгист тосолсон энэхүү сүмээс үдшийн нар жаргах үзэмж, далайн давалгаанд сэлүүрээ хагалсан серфчдийн дүр зураг нь Балигийн хамгийн сайхан дурсамжуудын нэг юм.

Хоол: Өглөө

8
9
Үнэд багтсан зүйлс
  • Улаанбаатар ↔ Денпасар чиглэлийн нислэгийн тийз
  • Вилла/зочид буудлын 8 шөнийн байр
  • Өглөөний цай
  • Убуд, Нуса Пенида, сүмүүдийн тийз, тээвэр
  • Монгол хөтөч
  • Аяллын даатгал
Үнэд багтаагүй зүйлс
  • Өдөр, оройн хоол
  • Хувийн зардал, spa, surf сургалт
  • Индонезын визийн хөлс (шаардлагатай тохиолдолд)
Төлбөрийн нэмэлт нөхцөл

Та дараах зээлийн aпп болон fintech-үүдээр хуваан төлөх боломжтой.

Pocket logo
Toki logo
Simple logo
DariFinance logo