Elite Travel Mongolia logo
Бүх аяллууд
Хайнань: SEP 8 - 15 tour image

Хайнань: SEP 8 - 15

Үндсэн хөтөлбөртэй аялал. 7 хоног бүрийн Мягмар гарагт.

Үнэ₮2'990'000₮1'990'000
ХЯМДРАЛ -33%Дуусахад:
Хугацаа8 ӨДӨР , 7 ШӨНӨ
ОгнооТогтмол аялал — 7 хоног бүрийн Мягмар гарагт
Насны хязгаарБүх насныхан

Аяллын хөтөлбөр

1
Улаанбаатар - Хайкоу шууд нислэг image 1Улаанбаатар - Хайкоу шууд нислэг image 2

Нислэгийн цаг: 22:10-03:10

Chingis Khaan international airport - Meilan international airport

Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудлаас орой 22:10 цагт нисэх тул 19:00 гэхэд ирсэн байх хэрэгтэй. Бүртгэлээ хийлгэн Хайкоу хот руу ниснэ. Хайкоу хотод (Meilan international airport) шөнийн 03:10 цагт газардан хилээр орсны дараа аяллын автобусанд суун буудал руу хөдөлнө.

Хайкоу хотын Baofeng International Hotel Буудалдаа орж амарна.

2
Хайкоу - Саняа /Шилэн гүүр/ image

Өглөөний цайны дараа 12 цагт буудлаа хүлээлгэн өгнө. Саняа хот руу аяллын автобусандаа суун хөдөлнө.

Саняа явах замдаа Байшилин шилэн гүүр үзнэ. Байшлин шилэн гүүр нь Саньяа хотын ойролцоох байгалийн үзэсгэлэнт уул, хавцлын дээгүүр байрлах адал явдал, сэтгэл догдлол хосолсон гайхамшигт байгууламж юм. Энэ гүүр нь шилэн шалтай тул доорх гүн хавцал, ногоон ой мод, хад асгыг шууд харж алхах боломжийг олгодог.

Саняа хотдоо очин оройн хоолондоо орно. Үүний дараа Саняа хотын Timton Fuhe Hotel-буудалдаа орж амарна.

3
Чөлөөт өдөр image

Энэ өдөр тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

4
Задгай далайн аялал image

Өглөөний цайны дараа амарч байгаад 10:00 цагт аяллын автобусандаа суун сувдны дэлгүүр орно. 12:00 цагт Задгай далайн аялалдаа гарна. Аялал маань 3 цаг үргэлжлэнэ. Энэ үед аялагчид маань далай дээр тоглож болох олон экстрем тоглоомоор тоглож хөгжилдөх боломжтой. Үүний дараа Оройн буфед хоолоо идсэний дараа буудалдаа (Timton Fuhe Hotel) эргэн ирж амарна.

5
Атлантис усан парк image 1Атлантис усан парк image 2

Өглөөний цайны дараа автобусаар Атлантис усан парк руу очоод бүтэн өдрийг усан паркт өнгөрүүлнэ. Атлантис усан парк нь Азид 2-т ордог том усан парк юм. Олон төрлийн усан тоглоомуудтай ба бүх насныханд зориулснаараа давуу талтай. Оройн хоолонд орсны дараа (Timton Fuhe Hotel)- буудалдаа эргэн ирж амарна.

6
Чөлөөт өдөр image

Энэ өдөр тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

7
Чөлөөт өдөр image

Энэ өдөр тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

8
Саняа - Хайкоу - Улаанбаатар /Сармагчингийн арал/ image 1Саняа - Хайкоу - Улаанбаатар /Сармагчингийн арал/ image 2

Нислэгийн цаг: 04:10-09:10

Chingis Khaan international airport - Meilan international airport

Өглөөний цайны дараа амарч байгаад 12:00 цагт буудлаа хүлээлгэн өгнө. Аяллын автобусандаа суун Хайкоу хот руу хөдөлнө. Хайкоу хот руу явах замдаа сармагчингийн арал үзнэ. (Nanwan Monkey Island — Саньяа хотын ойролцоох хамгийн өвөрмөц, сонирхолтой аяллын нэг. Энэ арал нь байгаль дээрээ чөлөөтэй амьдардаг хэдэн мянган сармагчингаар алдартай бөгөөд Хятадын хамгийн том сармагчингийн дархан цаазат газар юн.)

Хайкоу хотод очин оройн хоолонд орно. Үүний дараа шоппинг хийж дэлгүүр хэснэ. Хайкоу хотын Мейлан онгоцны буудал дээр очин бүртгэлээ хийлгэн хилээр нэвтрэн орно. Өглөөний 09:10 цагт Чингис хаан онгоцны буудал дээр газардсанаар бидний дурсамж дүүрэн аялал дуусна.

Үнэд багтсан зүйлс
  • Улаанбаатар ↔ Саня чиглэлийн нислэгийн тийз
  • Зочид буудлын 7 шөнийн байр
  • Өглөөний цай
  • Хөтөлбөрт заасан үзвэрүүдийн тийз
  • Монгол хөтөч
  • Аяллын даатгал
Үнэд багтаагүй зүйлс
  • Өдөр, оройн хоол
  • Хувийн зардал, шоппинг
  • Нэмэлт усан спортын үйлчилгээ
Төлбөрийн нэмэлт нөхцөл

Та дараах зээлийн aпп болон fintech-үүдээр хуваан төлөх боломжтой.

Pocket logo
Toki logo
Simple logo
DariFinance logo