
The Weeknd: Hong Kong аялал
Тусгай аялал
Аяллын хөтөлбөр

Өглөөний 06:45 цагт Улаанбаатар хотоос хөөрч 11:25 цагт Хонгконгд газардана. Буудалдаа очиж амарна.

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа бид Викториа оргил руу хөдөлнө. Энэхүү газар нь Хонг Конг арлын хамгийн өндөр цэг бөгөөд далайн түвшнээс 396 метрийн өндөрт байрладаг.. Энд Хонг Конгийн хамгийн алдартай, хамгийн их зочлогддог үзэмжийн цэг байрладаг — өндрөөс харахад Викториа булан, тэнгэр баганадсан барилгууд, Коулун хойг бүгд нэг дор харагдана. Үүний дараагаар өдрийн хоолондоо орно.
Өдрийн хоолны дараа бид оддын гудамж руу хөдөлнө. Avenue of stars-д Хонг Конгийн алдарт 100 эрхмийн гарын үсэг, хээг байршуулсан байдаг. Энэхүү гудамжинд бидний сайн мэдэх Брюс Ли-ийн хүрэл хөшөө байдаг юм. Оройн хоолны дараа бид Викториа булангаар дайран өнгөрөх домогт боомт дээр ирж завиар нар жаргахыг харна.

Энэ өдөр аялагчид өөрсдийн хүслээр амрах бөгөөд шоппинг хийх, Монстер барилга буюу 5 барилгын цогцолбор үзэх боломжтой. Энэхүү цогцолборыг 1960-аад оны хүн амын өсөлтийн үед доод орлоготой оршин суугчдад зориулж засгийн газрын дэмжлэгтэй баригдсан орон сууц юм. 2013 онд Hollywood-ийн "Transformers: Age of Extinction" киноны багийнхан энд ирж зураг авалт хийсэн бөгөөд тэр үеэс хойш аялагч нарын очих дуртай газруудын нэг болсон., Мөн "Ghost in the Shell" кинонд ч гарч байсан юм.
Хоол: өглөөний цай. Байрлах: зочид буудал.

Өглөөний цайны дараа шахуу хөтөлбөргүй тул аялагчид тоглолтдоо бэлдэх мөн Хонконгийн Halloween-г сонирхох боломжтой. Тоглолт эхлэхээс 2 цагийн өмнө цуглан тоглолт болон стадион руугаа дугаарлан орно. Ийнхүү хүсэн хүлээсэн тоглолтоо үзэж сэтгэлийн жаргал эдлэх нээ. Тоглолт үзсэний дараа буудалдаа ирнэ үү... үргэлжлүүлэн шоудана уу... аялагчдын дур 🤣
Хоол: өглөөний цай. Байрлах: зочид буудал.

Өглөө буудалдаа цайгаа уун, өрөөгөө хүлээлгэн өгч, нисэх буудал руугаа хөдөлнө. Аялагчид бүртгэлээ хийлгэн 12:25 цагт хөөрөн 17:05 цагт Улаанбаатарт газардана. Ийнхүү бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
- Улаанбаатар ↔ Хонг Конг чиглэлийн нислэгийн тийз
- Зочид буудал
- The Weeknd тоглолтын тасалбар
- Хөтөлбөр болон хөтөлбөрт багтсан хоол
- Хөтөч, орчуулагч
- Аяллын даатгал
- Хөтөлбөрт багтаагүй хоол
- Хувийн зардал, шоппинг
- Чөлөөт өдрийн нэмэлт хөтөлбөрүүд
Та дараах зээлийн aпп болон fintech-үүдээр хуваан төлөх боломжтой.




